Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ
2019 оны 12 дугаар сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 01-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -17.4 ... -28.8 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Ургамал, Эрдэнэхайрхан сумдад ОЖД-аас хүйтэн, Тосонцэнгэл, Отгон, Алдархаан, Их-Уул, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Яруу сумдад ОЖД-аас дулаан, бусад нутгаар ОЖД-ын орчим байлаа. Хамгийн их температур өдөртөө -8 ... -15 градус, хамгийн бага температур шөнөдөө -30 ... -48 градус байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс -48, Тосонцэнгэл -46, Их-Уул, Түдэвтэй, Тэлмэн -45, Нөмрөг, Цэцэн-Уул, Отгон, Тэс -44, Яруу -42, Баянхайрхан -41, Завханмандал, Сантмаргаз -40 градус хүрч хүйтэрсэн бөгөөд 30 градусаас хүйтэн хоногийн тоо 1-8 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -21 ... -30 градус, хамгийн их температур өдөртөө 1 градус дулаанаас 10 градус хүйтэн, Завханмандал суманд 1 градусын дулаан байсан байна. Хамгийн бага температур шөнөдөө
-35 ... -49 градус, 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-4 удаа байлаа.
Хур тунадас: Нийт нутгаар 2-6 удаагийн оролтоор 1.9-8.8 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Тэлмэн 8.8 мм, Тосонцэнгэл 8.5 мм тунадас орсон бөгөөд Олон жилийн дундажтай харьцуулхад нийт нутгаар ОЖД-аас ахиу хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт салхи багатай, нийт нутгаар салхины дундаж их хурд 4-10 м/с байсан ба зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөвхийлэлтээр 12-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с-ээс их салхитай өдөр 1-4 хоног байлаа.
Цасан бүрхүүлийн байдал : Нийт нутгаар 3 ... 30 см зузаан, 10 баллын цасан бүрхүүлтэй байна. Цасны дундаж нягт 0.12-0.32 гр/см3 байна.
Сумдын 4 зүгээр цасны дундаж зузаан 2 ... 45 см орчим зузаан, 10 баллын цасан бүрхүүлтэй байна.
Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-уул сумдын нийт нутаг хамгийн их цастай 26-45 см, хунгарласан газраа 60-80 см зузаан, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн сумдын хойд хэсгээр 32-35 см зузаан цастай байна. Баянтэс сумын Бужир, Зайгал багуудын нутгаар тал газраа 33 см цастай, цасан дээрээ 8-12 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй, Баянхайрхан сумын Минж, Төөнт багуудын нутгаар цасны дундаж зузаан 20-33 см, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй, Их-уул сумын хойд тал 40-45-см, хунгарласан газраа 50-60 см, хөрний зузаан 8-12 см, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна. Түдэвтэй сумын Ойгон багийн нутгаар тал газраа 20-27 см цастай, цасан дээрээ 8-12 см хөрлөж хатуурсан тул мал бэлчээрлэлт хүндэрч байна.
МАА-н үйлдвэрлэлд: Баянтэс сумын Бужир, Зайгал багууд өвөлжилтийн байдал хүндэрсэн зудын байдалтай малын хөл халцарч бэлчээрлэхэд хүндэрсэн, Их-уул сумын нийт нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч отор нүүдэл хийгдэж байна. Баянхайрхан сумын Минж, Төөнт багуудын нутаг, Түдэвтэй сумын Ойгон багийн нутгаар цас ихээхэн сууж хатуурч хөрлөсөн өвөлжилтийн байдал хүндэрч эхлээд байна. Нийт нутгаар малд нэмэгдэл тэжээл өгч байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр